Zachary Kaufman, Legal academic, political scientist, and social entrepreneur

Zachary D. Kaufman

LinkedIn Google Plus

Article

<< Back to Bad Samaritan Laws Database

Mongolia

107.1.Бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй, эсхүл тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс гэм хор учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоер зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 107.2.Өндөр настан, бага насны, өвчний болон бусад шалтгааны улмаас биеэ хамгаалж чадахгүй хүнийг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь туслах бололцоотой бөгөөд халамжлах үүрэгтэй этгээд тусламж үзүүлээгүй зориуд орхисон, эсхүл түүнийг амь биед нь аюултай байдалд зориуд оруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 107.3.Энэ хэргийн улмаас хохирогч нас барсан, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Year of enactment

Last Amended